Киноны зураг авалт 2020 онд эхэлнэ
Саяхан Warner Bros. кино компани алдарт "Matrix" киноны дөрөвдүгээр ангийг бүтээхээ зарлаж, жүжигчин Киану Ривз киноны гол баатар Неогийн дүрдээ эргэн ирнэ гэдгийг баталсан. Тэгвэл алдарт жүжигчин шинэ төслийн зохиолыг аль хэдийнэ уншаад амжсан бөгөөд түүнд маш их таалагдсан гэдгийг Entertainment Weekly мэдэгджээ.
Киану Ривз түүний дүрд юу бэлдсэнийг сэтгэл догдлон хүлээж байгаа гэдгээ хэлэн "Энэ маш амбицтай төсөл. Угаасаа ч ийм байх ёстой" хэмээн тайлбар хийсэн байна.
Эргэн сануулахад Киану Ривзээс гадна энэ төсөлд жүжигчин Кэри-Энн Мосс Тринитигийн дүрд дахин тоглохоор болсон нь батлагдсан байгаа.
Одоогийн байдлаар "Matrix" франчайзын шинэ ангийн зураг авалт 2020 онд эхэлнэ хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт