Кристен Стюартын бүтээсэн анхны киног Sundance кино наадам дээр үзүүлнэ

"Come Swim"

"Come Swim" нэртэй богино хэмжээний кино нь Кристен Стюартын найруулсан анхны бүтээл юм. Энэхүү кино нэгдүгээр сард зохион байгуулагдах Sundance бие даасан кино наадам дээр танилцуулагдахаар болжээ. Мөн Кристен уг бүтээлийнхээ кино зохиолыг өөрөө бичсэн байна. Нийт 17 минут үргэлжлэх энэхүү киног Кристен Стюарт "Хүний амьдралын нэг өдрийг би тал нь импрессионист, тал нь бодит хөрөгтэй хоёр өөр зохиомжоор харуулсан" гэж тайлбарлажээ. "Come Swim" богино хэмжээний киноны дууг америкийн дуучин St. Vincent зохиосон байна.

Харин киноны гол дүрд дизайнер Жош Кайе ба стилист Сидни Лопес нар тогложээ.

Buro.Mongolia

2016-12-09, 10:00

  • Зураг: