“Титаник” киноны 20 жилийн ойд зориулж
"Титаник" киноны шүтэн бишрэгчдэд Жек ба Роуз буюу жүжигчин Леонардо ДиКаприо, Кейт Уинслет нартай оройн зоог барих ховор боломж олдож байна. Энэ жил найруулагч Жеймс Камероны бүтээсэн алдарт Титаник киноны 20 жилийн ой тохиож буйтай холбогдуулан ДиКаприо ба Уинслет нар нэгэн азтай шүтэн бишрэгчийг оройн зоогонд урихаар шийджээ.
Гэхдээ энэхүү онцгой эрхийг авахын тулд эхлээд Леонардо ДиКаприогийн хувийн сангаас зохион байгуулах гала дуудлага худалдаанд оролцох хэрэгтэй юм. Дуудлага худалдаа нь хоёр хоногийн дараа Францын Сен-Тропе тосгонд зохиогдох болно. Уг шаардлагыг амжилттай биелүүлэн ялагч болсон хүн энэ оны аравдугаар сар эсвэл арваннэгдүгээр сард Нью-Йорк хотноо өөрийн сонгосон дурын ресторанд Леонардо ДиКаприо ба Кейт Уинслет нартай оройн зоог барина. Мөн энэхүү арга хэмжээнээс олсон бүх мөнгийг байгаль, экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Leonardo DiCaprio Foundation, Кейт Уинслетийн дэмждэг хорт хавдрын эсрэг Gemma Nuttall Cancer Fund болон GoFundMe тавцанд хандивлах юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт