Louis Vuitton ба МоМА музей нар хамтран Густав Климт, Пабло Пикассо, Анри Матисс нарын бүтээлийг дэлгэнэ

Парис хотод

Нью-Йоркийн орчин үеийн урлагийн музей (MoMA) ба Louis Vuitton брэнд хамтран "Etre Moderne: Le MoMA à Paris" нэртэй үзэсгэлэн гаргах гэж байна.  Тус үзэсгэлэнгийн үзмэрүүд дунд Пит Мондриан, Казимир Малевич, Поль Сезанн, Пабло Пикассо, Густав Климт, Анри Матисс, Жоржо де Кирико, Марсель Дюшан, Ивонна Райнер ба бусад алдартай уран бүтээлчдийн бүтээлүүд багтах аж.

Үзэсгэлэнд MoMA музейн анхны цуглуулга болон хамгийн сүүлд эзэмшилдээ авсан бүтээлүүдээс бүрдсэн нийт 200 гаруй урлагийн бүтээлийг дэлгэх болно. "Etre Moderne: Le MoMA à Paris" үзэсгэлэн Fondation Louis Vuitton барилгад энэ оны есдүгээр сарын 11-ээс 2018 оны гуравдугаар сарын 5-н хүртэл үргэлжилнэ.

Buro.Mongolia

2017-07-23, 12:00

  • Зураг: