Гүн утга санаа агуулсан сүйн бөгж
Machine Gun Kelly болон Меган Фокс нар албан ёсоор сүй тавилаа. Энэхүү мэдээг рэппер маань хэдхэн цагийн өмнө өөрийн Instagram хуудсандаа сүйн бөгж зүүсэн Меганы бичлэгийг хийж олны өмнө ил болгосон бөгөөд “Бидний хайр, сэтгэлээ олсон тэрхүү модны доор дахин түүнийг авчирч надтай гэрлэхийг асуулаа. Уламжлалт ёсны дагуу сүйн бөгж нь ганц л бөгж байдаг. Гэхдээ би Стивен Вебстертэй хамтран түүнд ээлтэй маргад чулуу болон өөрт ээлтэй очир эрдэнэ чулууг давхар соронзон тойрог дээр байршуулж, нэг биеийн хоёр тал нийлж байгаа санааг шингээсэн” гэх тайлбарыг бичсэн байна.
Сүйн бөгжийг урласан Стивен Вебстер нь “Machine Gun Kelly дахин давтагдашгүй, өөртөө болон Меганд хоёуланд нь утга учиртай тийм л зүйлийг бүтээх хүсэлтэй байсан. Энэхүү загварыг би түүний ярьж өгсөн утга уянгын маш олон түүхэнд суурилан бүтээсэн. Магадгүй энэ миний ажлын туршлага дахь хамгийн романтик түүхүүдийн нэг байсан” хэмээн Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Харин Меган Фоксын хувьд өөрийн цахим хуудсандаа гэрлэх санал тавьж буй бичлэгийг “Хүнд хэцүү болон аз жаргалтай үеийг хамтдаа туулсан жил хагасын дараа тэрээр гэрлэх санал тавилаа. Өмнөх болон дараах бүхий л төрөлдөө би ‘тийм’ гэж хэлэх байсан” гэх тайлбартайгаар оруулсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт