“Writing’s On The Wall” нэртэй дуу тун удахгүй
Жеймс Бондын шинэ ангийн дуу нь киноноосоо дутахааргүй их хүлээлт үүсгээд байгаа юм. "007" киноны өмнөх бүхий л ангийн аяыг Монти Норман зохиосон бөгөөд Том Жонс, Нэнси Синатра, Тина Тернер, Duran Duran, Пол МакКартни, Мадонна, Адель болон Алиша Кис нар дуулж байлаа.
Тэгвэл дараагийн шинэ цувралын дууг Их Британийн дуучин Сэм Смит дуулах гэж буй талаар жилийн өмнөөс л яригдаж эхэлсэн. Зарим хэвлэлийнхэн Сэм Смитийн оронд Эд Ширан, Элли Гудинг, Лана Дель Рей болон Ноэл Галлахер нарыг байж магадгүй хэмээн таамаглаж байсан билээ.
Гэтэл өчигдөр орой дуучин Сэм Смит өөрийн Instagram хуудаснаа шинэ киноны тэмдэг болсон "Хий үзэгдэл"-ийн тэмдэгтэй бөгж зүүсэн зургаа нийтэлсэн билээ. Ямар нэгэн нэмэлт мэдээлэл байгаагүй ч өнөөдөр дуучин маань өөрийн Твиттер хуудсандаа "Бондын шинэ ангийн дууг би дуулах болно" гэж бичсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт