Кенсингтоны ордноос албан ёсоор мэдэгдлээ
Их Британийн хатан хааны гэр бүл дөнгөж сая нэгэн баяртай мэдээг дэлхий нийтэд дуулгалаа. Тодруулбал хэдхэн минутын өмнө Кенсингтоны ордны албан ёсны Instagram хуудаст Сассексын гүн ба гүнгийн авхай нар (хунтайж Харри ба түүний гэргий Меган Маркл) анхны хүүхдээ хүлээж байгаа гэдгийг мэдэгдсэн байна.
"Эрхэм дээдэс, Сассексын гүнгийн авхай 2019 оны хавар анхны хүүхдээ өлгийдөн авна" хэмээн бичжээ.
Мөн энэхүү мэдэгдэлд өнгөрсөн тавдугаар сард болж өнгөрсөн хосуудын хуримын ёслолоос хойш тэднийг дэмжиж ирсэн дэлхийн бүх хүмүүст талархал илэрхийлсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт