“Sesame Street” нэвтрүүлэгт аутизмтай хүүхэлдэйн баатар гарна

Шинэ баатрыг дөрөвдүгээр сараас дэлгэцнээ харж болно

"Sesame Street" хүүхдийн нэвтрүүлгийн америк хувилбарт анх удаагаа Жулия гэдэг аутизмтай хүүхэлдэйн баатар гарах гэж байна. Нэвтрүүлгийн зохиолчид аутизмыг судалдаг байгууллагууд, багш болон аутизмтай хүүхэдтэй гэр бүлүүдтэй хамтарч энэхүү шинэ хүүхэлдэйн дүрийг бүтээжээ.

Жулиягийн дүрд Стэйси Гордон гэдэг нэгэн аутизмтай хүүгийн ээж тоглохоор болсон байна. Тэрээр ярихдаа, "Би өөрөө аутизмтай хүүхдийн ээжийн хувьд ийм шинэ баатар дэлгэцэнд гараасай гэж олон жилийн өмнө бодож, хүсч байсан. Тэр үед хүү маань Sesame Street-ийг их үздэг байлаа" гэжээ.

Жулия гэх энэхүү шинэ хүүхэлдэйн баатрыг саяхан гарсан "60 Minutes" нэвтрүүлгийн үеэр хэсэгчлэн харуулсан байна. Харин Жулия хамгийн анх 2015 онд гарсан "Sesame Street and Autism: See the amazing in all children" дижитал номын үйл явдалд гарч ирсэн байдаг.

Buro.Mongolia

2017-03-21, 14:00

  • Зураг: