Abstract Art & Wine
Уран зураг зурах нь зөвхөн бүтээлч байдлыг хөгжүүлээд зогсохгүй эрүүл мэндэд ч эерэгээр нөлөөлдгийг эрдэмтэд нэг биш удаа баталсан байдаг. Энэхүү урлагийн сэтгэл санаа тайвшруулах, анагаах нөлөө нь хүний сэтгэл зүйн эрүүл мэндийг сайжруулж, оюун ухаан цэнэглэдэг тул орчин үеийн завгүй амьдралд хамгийн тохиромжтой хоббигоор нэрлэгддэг. Тэгвэл ийнхүү чөлөөт цагаа зөв боловсон, эерэг энергиэр дүүрэн, бүтээлч байдлаар өнгөрүүлэх ховор боломжийг Шангри-Ла бүрдүүлжээ. Тодруулбал энэ сарын 18-ний өдөр Шангри-Ла зочид буудалд байрших Naadam ресторанд уран бүтээлч Ө.Буянхишигийн хамтаар абстракт уран зураг зурах арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна.
Abstract Art & Wine арга хэмжээнд оролцохын тулд мэргэжлийн зураач байх шаардлагагүй бөгөөд харин ч өөрийнхөө бүтээлч талыг нээх сонирхолтой хэн бүхэн оролцох боломжтой. Ийм ч учраас абстракт зургаар өөрийгөө илэрхийлэн нэгэн төрлийн бясалгал хийх зуураа амтат дарс шимэн нэтворкинг хийж, эсвэл чихэвчээ зүүн дуртай хөгжмөө сонсож урлагийн ертөнцөд нэвтрэхийг бид уриалж байна. Шангри-Ла ийм төрлийн арга хэмжээг цаашид тогтмол явуулах бөгөөд арга хэмжээ бүр уран зургийн нэг урсгалыг сонгож өөр, өөр сэдвээр явагдах юм. Абстракт дүрслэл дээр суурилсан энэ удаагийн арга хэмжээний хувьд сайн чанарын модоор хийсэн зотон даавуу болоод тосон будаг ашиглахын зэрэгцээ абстракт уран зургийн талаарх ерөнхий ойлголтыг өгөх сонирхолтой танилцуулга, алдарт зураач Марк Ротког онцолсон хэлэлцүүлэг хийгдэх давуу талтай.
Арга хэмжээ тавдугаар сарын 18-ний өдөр 15:00 цагт эхлэх ба одооноос суудлын захиалгыг авч эхэлсэн байна.
Захиалга өгөх утас: 77029999, 88024495
Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт