Харри Стайлс, Жейн Жан, Лесли Одом Жуниор ба Мигель
Шанхай хотод зохион байгуулагдсан энэ оны Victoria's Secret-ийн загварын шоу арваннэгдүгээр сарын 28-н хүртэл олон нийтэд цацагдахгүй хэдий ч, бид үүнээс өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нийтлэгдсэн зураг ба видеоны тусламжтайгаар энэхүү арга хэмжээ хичнээн гайхалтай болсныг олж харах боломжтой байлаа. Мэдээж хэрэг олны анхаарлын төвд юуны түрүүнд "сахиусан тэнгэрүүд" байдаг ч үүнээс гадна загварын тайзнаа алдарт дуучид гарч ирэн, мартагдашгүй тоглолт үзүүлдэг уламжлалтай билээ.
Victoria's Secret брэнд дөнгөж хоёрхон хоногийн өмнө загварын шоунд оролцох уран бүтээлчдийн нэрсийг албан ёсоор зарласан юм. Тодруулбал энэ жил супер моделиудын хамтаар загварын шоуны тайзнаа Харри Стайлс, Мигель, Лесли Одом Жуниор ба Жейн Жан нар гарах болсон гэдгийг бид өмнө нь мэдээллэсэн билээ.
Funny, this is how I dance to Harry Styles too #VSFashionShow pic.twitter.com/COtTa5E3tN
— Sally Holmes (@sallyholmes) November 20, 2017
Харри Стайлс "Kiwi" ба "Only Angel" гэх хоёр шинэ дуугаа дуулсан бөгөөд яг энэ үеэр Роми Стрейд, Лаис Рибейро, Белла Хадид нар "Godesses" нэртэй цуглуулга танилцуулан тайзан дээр алхаж байлаа. Мөн Харри Стайлс дуулах зуураа өөрийн бүжиглэх авьяасыг үзэгчдэд харуулаад авсан юм.
Харин Грэммигийн шагналт дуучин Мигель "A Winter's Tale" цуглуулгын үеэр Алессандра Амбросио, Белла Хадид, Леоми Андерсон нартай хамт тайзан дээр гарсан байна. Тэгвэл Хятадын поп од Жейн Жан "Millennial Nation" цуглуулгыг танилцуулах үеэр дуулжээ. Харин Тонигийн шагналт дуучин, жүжигчин Лесли Одом Жуниорын бичлэг одоогоор цацагдаагүй байгаа юм. Ямартаа ч бид одоогоос долоо хоногийн дараа уран бүтээлчдийн тоглолтыг бүтнээр нь үзэх боломжтой билээ.
Romee opening the Goddesses segment, i am officially dead #vsfs2017 pic.twitter.com/7DcgtGzVK9
— licia (@saluteskriver) November 20, 2017
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт