Шанхайд олон мянган агаарын бөмбөлгөөс бүрдсэн үзэсгэлэн нээгдэнэ

Шарль Петилльоны шинэ төсөл

Гэрэл зурагчин Шарль Петилльон Шанхай хотод "Invasions" нэртэй үзэсгэлэн дэлгэхээр төлөвлөж байна. Олон мянган, цасан цагаан агаарын бөмбөлгүүдээс бүрдсэн түүний энэхүү төсөл Хятад улсын нийгмийн хувьслыг харуулах зорилготой юм. Шанхай хотын Магда Данишийн галлерейд (Magda Danyzs Gallery) дэлгэгдэх "Invasions" үзэсгэлэн тавдугаар сарын 14-өөс зургаадугаар сарын 20 хүртэл олон нийтэд нээлттэй байна.

Францын уран бүтээлч, гэрэл зурагчин Шарль Петилльон нь цагаан өнгийн агаарын бөмбөлгөн инсталляцаараа дэлхий даяар алдартай нэгэн. Тэрээр агаарын бөмбөлгүүдийг утасны бүхээг, хаягдсан байшин, ой мод, далайн эрэг гэх зэрэг янз бүрийн газруудад байрлуулснаар инсталляцаа бүтээдэг юм. Шарль Петилльон мөн 2015 онд Лондон хотын Covent Garden худалдааны төвийн засал чимэглэлийг хариуцаж байсан туршлагатай билээ.

Buro.Mongolia

2017-05-11, 08:00

  • Зураг: