Шекспирийн төрсөн нутаг Stratford-upon-Avon-д малтлага хийж, XVIII зууны үед нураагдсан түүний гэрийг дахин сэргээн музей болгохоор болжээ
The Guardian-ны мэдээллэснээр, археологийн малтлага хийсний үр дүнд Шекспирийн амьдарч байсан байшинг яг л тэр хэвээр нь дахин сэргээх боломжтой болжээ. Уг байшинг 1759 онд орон нутгийн захиргаатай татварын маргаантай байсан Рэф Фрэнсис Гастелл гэгч нураасан байна. Археологичид байшинг нураасны дараа зурагдсан гар зурагны тусламжтайгаар гал тогоо, зуух зэрэг нь хаана байсныг илрүүлж, байшинг сэргээн засварлаж байна.
Сэргээн засварлах ажлыг Шекспирийг бурхан болоод 400 жил өнгөрсний ойд зориулан эхлүүлсэн бөгөөд зургаадугаар сард олон нийт гэр музейд зочлох боломжтой болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт