АНУ-ын Иргэний дайны тухай
София Коппола хамгийн сүүлд зул сарын баяраар A Very Murray Christmas мюзиклээ гаргаад байсан бол энэ удаад шинэ киногоороо эргэн ирэх нь ээ
Найруулагч София Коппола 1971 онд гарсан The Beguiled киноны шинэ хувилбарыг хийхээр болжээ. Түүний шинэ кинонд Николь Кидман, Кирстен Данст болон Эль Фаннинг нарыг тоглуулахаар хэлэлцэж байгаа аж.
The Beguiled кинонд АНУ-ын Иргэний дайнд тулалдаж буй Жон МакБерниги гэх цэргийн тухай өгүүлдэг байна. Жон шархадсаны улмаас охидын сургуулийн дотуур байрт байрлах болно. Харин тэр эдгэрч, тэнхрэхэд түүний анхаарлыг татах гэж оролдох охидын тэмцэл өрнөж эхэлснээр киноны үйл явдал цааш үргэлжилдэг аж. Дон Сигелын найруулсан уг киноны гол дүрийг Клинт Иствуд бүтээж байсан бол шинэ хувилбарт түүнийг хэн орлох нь одоогоор тодорхойгүй байна. Харин шинэхэн кинонд Эль Фаннинг сурагч охины дүрд, Кирстен Данст багшийн дүрд, Николь Кидман сургуулийн захирлын дүрд тус, тус тоглох юм байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт