Найруулагч Уэс Андерсоны ээлжит уран бүтээл
Олон нийтийн дунд хүлээлт үүсгээд буй найруулагч Уэс Андерсоны "The French Dispatch" кино 2020 оны долоодугаар сарын 24-нд нээлтээ хийхээр боллоо. 20-р зууны үед Парис хотноо ажиллаж байсан сэтгүүлчдийн тухай өгүүлэх "The French Dispatch" киноны гол дүрд жүжигчин Тимоти Шаламе, Фрэнсис Макдорманд, Тильда Суинтон болон Билл Мюррей зэрэг гайхалтай уран бүтээлчид тоглосон юм.
Найруулагч Уэс Андерсон "The Royal Tenenbaums" киноноос эхлээд "The Grand Budapest Hotel" зэрэг өвөрмөц өнгө аястай уран бүтээлүүдийг туурвиж байсан ба хамгийн сүүлд тайван тогтуун уур амьсгалтай "Isle of Dogs" хүүхэлдэйн киног гаргасан билээ.
Mark your calendars. pic.twitter.com/Dq7lNTmTev
— Matt Singer (@mattsinger) January 29, 2020
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт