Нэгэн уран бүтээлч хуванцар баглаа боодлыг сэргэн мандалтын үеийн костюм болгон хувиргалаа
Сюзанна Йонгмансын гайхалтай бүтээлүүд
Голландын уран бүтээлч, дизайнер, гэрэл зурагчин Сюзанна Йонгманс дахин боловсруулсан хуванцар ба хөөсөнцрийг ашиглан сэргэн мандалтын үеийн костюм урласан байна. Түүний "Mind Over Matter", "Kindred Spirits" нэртэй цуврал бүтээлүүдэд моделиуд гялгар уут, баглаа боодол ашиглан бүтээсэн хувцаснууд өмсөж, яг л сэргэн мандалтын үеийн сонгодог уран зургууд шиг харагдаж байлаа. Уран бүтээлч бүсгүй энэхүү төслөө бүтээхдээ Ян Ван Эйк, Робер Кампен, Диего Веласкес нарын бүтээлээс урам авсан гэдгээ мэдэгджээ.
Тэрээр энэхүү төслийнхөө тухай "Энэ бол орчин үеийн масс хэрэглээнд үзүүлж буй миний хариу үйлдэл. Ихэнх хүмүүс поролоныг зүгээр л хаячихдаг бол миний хувьд энэхүү материал нь яг л засаагүй алмаз эрдэнэ гэсэн үг" хэмээн тайлбарласан юм.
Сонирхуулахад Сюзанна Йонгманс нь өмнө нь дизайнер Пьерпаоло Пиччолигийн Moncler брэндэд зориулан урласан куртканы цуглуулгын гэрэл зургийг хариуцан ажилласан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт