“The Hill of Montmartre with Stone Quarry”
Умард Голландын Ларен нэртэй жижиг хотод байрлах Уильям Сингерийн музейд алдарт зураач Ван Гогийн "The Hill of Montmartre with Stone Quarry" нэртэй хар зургийг анх удаа олон нийтэд дэлгэж байгаа гэдгийг The Guardian мэдээллэж байна. Энэхүү хар зураг нь хамгийн анх 2014 онд олдсон бөгөөд тухайн үед Амстердам дахь Ван Гогийн музейн мэргэжилтнүүд шалгаж жинхэнэ болохыг нь баталсан юм. Хэсэг судлаачид зургийн арга барил, ашигласан материалуудыг судалж үзээд уг бүтээлийг Ван Гог 1886 онд өөрийн дүү Теогийн хамт хөлсөлдөг байсан Парис дахь орон сууцны ойролцоо зурсан болохыг тогтоожээ. Судлаачид уг хар зургийг Ван Гог зурсан гэдгийг батлах бас нэгэн нээлт хийсэн байна. Тодруулбал өмнө нь уран бүтээлчийн зурсан "The Hill of Montmartre" зурагт ашигласан техник энэхүү бүтээлд бас харагдаж байгаа юм.
Харин 1911 онд Теогийн бэлэвсэн эхнэр Жо Бонгер "The Hill of Montmartre with Stone Quarry" зургийг Нидерландын баруун хэсэгт байрладаг Харлем гэх мужид нэгэн урлагийн бүтээлийн худалдаачинд зарсан байна.
Ван Гогийн энэхүү хоёр уран бүтээл 2018 оны тавдугаар сарын 6 хүртэл Уильям Сингерийн музейд дэлгэгдэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт