Удаан хүлээлгэсэн MАRKERAD цуглуулга худалдаанд гарахад нэг хоног үлдлээ
Та бидний хүлээлтийг ихээр үүсгээд байсан IKEA брэнд болон Виржил Абло нарын хамтарсан MARKERAD тавилгын цуглуулга худалдаанд гарахад ердөө ганц хоног үлджээ. Хоёр орчим жилийн турш үргэлжилсэн энэхүү төсөл өнгөрсөн оны зургаадугаар сарын 7-ний өдөр анх олон нийтэд танилцуулагдаж байсан юм. Шинэ мянганыханд зориулсан MARKERAD цуглуулгад Door Stop Interruption гэх энгийн загвартай модон сандал, IKEA брэндийн алдарт Фракта тор, пүүзэнд зориулсан шилэн шүүгээ, "WET GRASS" хэмээх хивсэнцэр, ханын цаг, хананд өлгөх зориулалттай Мона Лизагийн зураг зэрэг тун өвөрмөц гэр ахуйн аксесуарууд багтсан байгаа. Түүнчлэн MARKERAD цуглуулга худалдаанд гарах гэж буйтай холбогдуулан Виржил Абло сюрреал уур амьсгалтай сурталчилгааг Instagram хуудсаараа дамжуулан цацсан ба тэрээр "Энэхүү төслийн зорилго нь зүгээр л нэг догь зүйлийг зохион бүтээх биш харин хүмүүсийн хэрэглэсээр ирсэн зүйлсийг урлагийн бүтээл болгоход оршсон юм" хэмээн мэдэгджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт