Виржил Абло Louis Vuitton-д зориулан урлагийн инсталляцууд бүтээж байна

"Озын шидтэн" киноноос сэдэвлэсэн инсталляцууд

Louis Vuitton брэндийн эрэгтэй хувцасны бүтээлч захирал Виржил Абло өнгөрөгч зургаадугаар сард "The Wizard of Oz" буюу "Озын шидтэн" киноноос сэдэвлэсэн цуглуулгаа танилцуулсан билээ. Тэгвэл яг одоо Виржил Абло ба Louis Vuitton брэнд хамтран Нью-Йорк, Токио, Бээжин зэрэг хотуудад байрлах брэндийн дэлгүүрүүдэд тус цуглуулгад зориулсан урлагийн инсталляцуудыг суурилуулаад байна.

Токио хотын Харажуку дахь дэлгүүрт зориулан сайкеделик уур амьсгал бүхий баримлыг бүтээсэн бол Бээжинд тэрхүү баримлын дижитал хувилбар, харин Нью-Йорк хотод 12 давхартай тэнцэх өндөр инсталляцыг босгожээ. Мөн дизайнер Виржил Абло инсталляц бүтээсэн дэлгүүрүүдийн ойролцоо шүршдэг будгаар "X" тэмдэг тавьсан бөгөөд тэмдэг тавьсан байршлаас инсталляц төгс харагдахыг онцолсон байгаа. Энэхүү бүтээлч төслийн хүрээнд нийт 12 инсталляц бүтээхээр төлөвлөжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

Buro.Mongolia

2019-01-10, 11:25