World Press Photo 2017 тэмцээний ялагчид тодорлоо

80,000 гаруй бүтээлээс шалгарсан

Өчигдөр Амстердам хотод гэрэл зургийн сэтгүүл зүйн 60 дах удаагийн World Press Photo олон улсын тэмцээний ялагчид тодорлоо. Энэ жил уг тэмцээнд 125 орны 5034 зурагчны 80,000 гаруй бүтээл оролцсон бөгөөд шүүгчид эдгээр зургуудаас 45 бүтээлд шагнал гардуулжээ.

World Press Photo тэмцээний гол шагналыг Associated Press агентлагийн сурвалжлагч Бурхан Озбилижи хүртсэн байна. Түүний Турк улсад суугаа ОХУ-ын элчин сайд Андрей Карловын аллагын хэргийн газарт авсан зургийг оны шилдэг зургаар нэрлэлээ. Талийгаач элчин сайдыг 2016 оны арванхоёрдугаар сарын 19-нд Анкара дахь уран зургийн үзэсгэлэнд Мевлют Алтынташ гэдэг цагдаагийн ажилтан буудан хороосон юм.

 

Г.Тэмүүлэн

2017-02-14, 11:00

  • Зураг: