"Тэр нэг л нүүрний хувирал гаргадаг шүү дээ!"
Жүжигчин Кристен Стюарт найруулагч Пабло Ларраины "Spencer" нэртэй шинэ намтарчилсан кинонд Уэльсийн гүнж Дианагийн дүрд тоглохоор болжээ. Энэхүү кинонд Диана гүнж болон Уэльсийн хунтайж Чарльз нарын салалтыг дэлгэрэнгүй харуулах юм. Тодруулбал үйл явдал 1990-ээд оны эхэн үед хатан хааны гэр бүлийн Сандрингем эдлэн газар дахь зул сарын баярын үеэр өрнөх бөгөөд яг энэ мөчид Диана гүнж хунтайж Чарльзаас салах шийдвэр гаргаж байжээ.
Энэхүү мэдээлэл цацагдсан даруйд Twitter олон нийтийн сүлжээний зарим хэрэглэгчид жүжигчний сонголтод эргэлзэж буйгаа илэрхийлжээ. Тухайлбал зарим хүмүүс Диана гүнжийн дүрд Англи жүжигчин илүү тохирох байсныг онцолсон бол бусад нь жүжигчин бүсгүйг нүүрний хувирал гаргадаггүй хэмээн жүжиглэлтийг нь шүүмжилсэн байна.
Ямартаа ч "Spencer" киноны зураг авалт 2021 онд эхлэхээр болсныг The Hollywood Reporter мэдэгдлээ. Одоогийн байдлаар хунтайж Чарльзын дүрийг ямар жүжигчин бүтээх нь тодорхойгүй байна. Сонирхуулахад өмнө нь Пабло Ларраин өөрийн бүтээсэн "Jackie" кинонд Жаклин Кеннедигийн дүрийг Натали Портманд өгч байсан юм. Жүжигчин бүсгүй энэ дүрээрээ Оскарын шагнал хүртэж байсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт