Жүжигчин Тимоти Шаламе Америкийн домогт уран бүтээлч Боб Диланы дүрд тоглохоор хэлэлцээр хийж байгаа талаар Variety ба The Hollywood Reporter сэтгүүлүүд мэдэгдэж байна. Кино найруулагч Жеймс Мэнголд болон Fox Searchlight кино компанийн бүтээж буй "Going Electric" нэртэй энэхүү шинэ кинонд Боб Диланы фолк хөгжмийн домог болж буй замналыг үзүүлэх юм.
Сонирхуулахад Жеймс Мэнголд өмнө нь "Ford v Ferrari", "Walk the Line" зэрэг намтарчилсан кинонуудаас гадна Оскарын наадмын шилдэг кино зохиол номинацад нэр дэвшиж, асар өндөр үнэлгээ авч байсан "Logan" киног бүтээж байсан туршлагатай билээ.
Одоогийн байдлаар киноны зураг авалт хэзээ эхлэх нь тодорхой болоогүй ч Боб Дилан кино найруулагчид өөрийн биеэр зөвлөгөө өгч байгааг эх сурвалж мэдэгдэж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт