"Амьд цус сорогч Морбиус"
Оскарын шагналт жүжигчин Жаред Лето Хүн-Аалзын дайснуудын нэг болох Морбиусын дүрийг бүтээхээр боллоо. Variety сэтгүүлийн мэдээллэж буйгаар амьд цус сорогч Морбиусын тухай өгүүлэх энэхүү киноны найруулагчаар Даниэль Эспионса ажиллахаар болжээ.
Цус сорогч Морбиус нь 1971 онд зохиолч Рой Томас, зураач Гил Кейн нарын бүтээсэн дүр бөгөөд "The Amazing Spider-Man" комик цувралын 101 дүгээр дугаарт анх гарч байжээ. Marvel Comics-ийн зохиолд эрдэмтэн Морбиус цусны өвчнөө эмчлэх явцдаа алдаа гарган улмаар хорон санаат цус сорогч болон хувирч, Хүн-Аалзтай дайтдаг тухай өгүүлдэг.
Жүжигчин Жаред Летогийн хувьд супер баатрын сэдэвтэй кинонд дүр бүтээх нь анхны туршлага биш юм. Тэрээр 2016 онд DC Comics-ийн "Suicide Squad" кинонд Жокерийн дүрийг чадварлагаар бүтээсэн билээ.
Sony компани Морбиусын тухай кино хэзээ нээлтээ хийх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байгаа ба ирэх аравдугаар сард Том Хардигийн тоглосон "Venom", 2019 онд "Spider-Man: Far From Home" кинонуудын нээлтийг хийхээр төлөвлөөд байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт