Хоёр дах жилдээ
Forbes сэтгүүл жил бүр гаргадаг хамгийн өндөр цалинтай алдартнуудын жагсаалтаа саяхан нийтлэлээ. Энэ удаад тэд Холливуулын эмэгтэй жүжигчид дээр төвлөрчээ
"Оскар" шагналт жүжигчин Женнифер Лоуренс 2015 оны зургаадугаар сараас эхлэн 2016 оны зургадугаар сар хүртэл нийт $46 сая долларын орлоготой ажилласан байна. Түүний орлого "The Hunger Games: Mockingjay - Part 2" бүтээлээс хүртсэн цалин, мөн удахгүй нээлтээ хийх гэж буй "Passengers" киноны хөлснөөс бүрджээ. Forbes-ын мэдэгдэж буйгаар жүжигчин бүсгүй энэ жилийн жагсаалтыг тэргүүлж байгаа ч түүний орлого өмнөх жилийнхтэй харьцуулбал 11,5% буурсан байна.
Жагсаалтын хоёрдугаар байрыг $33 сая долларын орлоготой жүжигчин Мелисса МакКарти эзэлсэн байна. Түүний энэхүү амжилтад саяхан нээлтээ хийсэн "Ghostbusters" кино нөлөөлсөн аж. Гуравдугаар байранд $25 сая долларын ашигтай ажилласан Скарлетт Йохансон бичигджээ.
Хамгийн чинээлэг жүжигчдийн жагсаалтад мөн Женнифер Энистон ($ 21 сая), Фань Бинбин ($ 17 сая), Шарлиз Терон ($ 16,5 сая) ба Эми Адамс ($ 13,5 сая) нар багтжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт