Жеймс Камерон “Avatar 2” киноны зураг авалт эхлэх хугацааг зарлалаа

2017 оны наймдугаар сард

Найруулагч Жеймс Камерон "Avatar" киноны хоёрдугаар ангийн зураг авалтыг 2017 оны наймдугаар сараас эхлүүлэх гэж байна. Тэрбээр энэ тухайгаа The Daily Beast вебсайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Өмнө нь "Avatar 2" киноны зураг авалтыг 2016 оны хавар хийж эхэлнэ гэж мэдэгдэж байсан ч найруулагч энэ ажлаа хойшлуулж, кино зохиол дээр илүү төвлөрөхөөр шийдсэн юм.

"Энэ бүх хугацаанд би зөвхөн Avatar-ын дараагийн анги дээр ажиллаагүй. Би энэхүү төслийн гурав, дөрөв, тавдугаар ангийн зохиолыг бичиж байсан. Одоо тэд бүгд бэлэн болсон. Би үнэхээр бичих дургүй. Яг одоо надад шоронгоос суллагдсан юм шиг л сэтгэгдэл төрж байна. Тиймээс одоо би амьдралаас таашаал авч байгаа" гэж Камерон ярьжээ.

"Avatar 2" кино 2018 оны арванхоёрдугаар сард гарахаар төлөвлөгдсөн бөгөөд Сэм Уортингтон, Зоуи Салдана, Сигурни Уивер, Стивен Лэнг нар гол дүрийг бүтээх болно.
Анх 2009 онд нээлтээ хийж байсан "Avatar" уран зөгнөлт кинонд "Пандора" гэдэг гарагийн тухай өгүүлдэг. Тухайн үедээ уг бүтээл нь есөн Оскарын шагналд нэр дэвшиж байсан юм.

Buro.Mongolia

2017-02-03, 08:00

  • Зураг: