Вивьен Вествудийн хүү жинхэнэ панк шиг аашиллаа
Алдарт дизайнер Вивьен Вествуд, Sex Pistols хамтлагийн экс менежер Малкольм Макларен нарын 48 настай хүү Жо Корр Лондон хотод томоохон эсэргүүцэл үзүүллээ. Тэрээр панк хөгжим тэр чигтээ мөхсөн бөгөөд яг л McDonald's шиг массын поп соёлын бэлгэ тэмдэг, зүгээр л маркетингийн хэрэгсэл болсон гэж үзэж байна. Үүнийг эсэргүүцэж Жо Корр таван сая фунт стерлингийн үнэтэй панк соёлын илрэл болсон ховор эд зүйлсийн цуглуулгаа шатаасан юм.
Тэрээр мөн "Одоо бүх хуучин зүйлсийг шатааж, шинэ урам зориг олох цаг нь ирлээ" гэж нэмж хэлсэн байна.
Лондон хотод олон нийтийн өмнө хийсэн түүний энэхүү эсэргүүцэл Sex Pistols хамтлагийн "Anarchy in the UK" дууны 40 жилийн ойд зориулсан байсан юм. Шатсан эд зүйлс дунд Вивьен Вествудын Sex Pistols хамтлагт зориулж урласан хувцаснууд, аудио бичлэгүүд, зурагт хуудас болон бусад маш ховор эд зүйлс байжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт