Тэрээр сүүлийн зургаан жил уг төслийг боджээ
Их Британийн алдарт зохиолч Жоан Роулинг "Харри Поттер"-ын ертөнцтэй огт холбоогүй шинэ хүүхдийн ном гаргахаар төлөвлөж байна. Жоан Роулинг уг номын зохиолыг сүүлийн зургаан жилийн турш бодож явсан бөгөөд одоо бодлоо цаасан дээр буулгах цаг ирсэн хэмээн онцолжээ.
Гэхдээ одоогийн байдлаар Жоан Роулинг "Fantastic Beasts and Where To Find Them" киноны гуравдугаар ангийн зохиол дээр ажиллаж байгаа ба үүний дараа шинэ номын ажилдаа орох гэнэ.
Дашрамд дурдахад тус киноны хоёрдугаар анги болох "Fantastic Beasts: The Crimes of Grindelwald" 2018 оны арваннэгдүгээр сарын 18-нд нээлтээ хийх болно.
Сонирхуулахад саяхан алдарт зохиолч "Харри Поттер"-ын адал явдал үргэлжлэх тухайд сэтгүүлчдэд тайлбар хийж байсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт