Жоан Роулинг Харри Поттерын зохиолыг хэвлэхээс татгалзаж байсан захидлыг дэлгэлээ

Урам зориг өгөх үүднээс

"Ямар ч ажил эхлээд хүнд хэцүү байдаг. Тэгэхдээ юунд ч битгий бууж өг" гэдгийг зохиолч Жоан Роулинг өөрийн жишээгээр харуулж байна

Жоан Роулинг өөрийн Twitter хуудсаараа дамжуулан уншигчиддаа хуучны захидлуудаас хуваалцжээ. Эдгээр захидлууд нь түүний Роберт Гэлбрейт гэх нэрээр уран бүтээлээ туурвиж байсан цаг үеийн баримтууд аж. Тэр үед цөөнгүй хэвлэлийн газар түүний зохиолыг авч нийтлэхээс татгалзсан хариуг захидлаар илгээж байжээ. Энэхүү захидлуудыг Жоан Роулинг бусад залуу зохиолч нарт урам өгөх үүднээс дэлгэж байгаа юм байна. Хэзээ нэгэн цагт өөрийг нь шантрахад хүргэсэн тэдгээр захидлууд дотор Харри Поттерын тухай номыг ч мөн нийтлэхээс татгалзсан хариу байдаг аж.

Эргэн сануулахад зохиолч Жоан Роулинг нь дэлхийн анхны эмэгтэй тэрбумтан зохиолчоор нэрлэгдэж байсан юм.

By popular request, 2 of @RGalbrath's rejection letters! (For inspiration, not revenge, so I've removed signatures.) pic.twitter.com/vVoc0x6r8W

— J.K. Rowling (@jk_rowling) March 25, 2016

Б.Амина

2016-03-28, 15:00

  • Зураг: