"Жокер" Венецийн кино наадмын гол шагналыг хүртлээ

76 дах удаагийн наадам

2019 оны Венецийн кино наадам нийт есөн хоног үргэлжилсний эцэст өндөрлөж, ялагчдаа тодруулсан байна. Тод Филлипсийн найруулсан "Жокер" кино 76 дах удаагийн Венецийн кино наадмын гол шагнал болох "Алтан Арслан"-г хүртжээ.

Тод Филлипс "Би энэхүү 'Алтан Арслан'-г жүжигчид болон киноны багийнханд зориулмаар байна. Хоакин Фениксгүйгээр энэ кино оршин тогтнохгүй байсан. Хоакин бол хамгийн хүчирхэг, ухаалаг арслан. Гайхалтай авьяас, надад өгсөн итгэлд чинь баярлалаа" гэж хэлжээ.

Эргэн сануулахад Хоакин Фениксийн тоглосон "Жокер" кинонд амжилтгүй комедиан Артур Флекийн түүхийг өгүүлдэг байгаа. Тэрээр хүн бүхнийг хөгжөөж, баяр баясал мэдрүүлэх хүсэлтэй байдаг ч хатуу амьдрал, харгис хүмүүсийн нөлөөнд өршөөлгүй мангас болон хувирдаг. "Жокер" кино Улаанбаатар хотод аравдугаар сарын 4-нд нээлтээ хийх болно.

2019 оны Венецийн кино наадмын Гран При шагналыг Роман Поланскийн "An Officer and a Spy" хүртсэн бол "Мөнгөн Арслан" шагналыг найруулагч Рой Андерссон "About Endlessness" киногоороо авчээ. Мөн Хонг Конгийн алдарт кино найруулагч Юньфаны бүтээсэн "No.7 Cherry Lane" нэртэй анимэйшн кино Венецийн кино наадмын шилдэг кино зохиолтой бүтээлээр нэрлэгдсэн юм.

Харин шүүгчид Италийн жүжигчин Лука Маринеллиг (Martin Eden) шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгаруулсан бол шилдэг эмэгтэй жүжигчнээр Францын жүжигчин Ариан Аскарид (Gloria Mundi) тодорсон байна.

Buro.Mongolia

2019-09-09, 10:00

  • Зураг: