Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Швейцар компаниудын тусгай загварууд
Швейцар улсад зохион байгуулагдсан Baselworld 2017 бугуйн цаг ба үнэт эдлэлийн үзэсгэлэн хэдхэн хоногийн өмнө өндөрлөлөө. Уг арга хэмжээний хүрээнд Швейцар цагны дээд зэрэглэлийн Rolex, Patek Philippe, Graff ба de Grisogono брэндүүд шинэ загваруудаа танилцууллаа.
Дээр дурдсан бугуйн цагны компаниуд бүгд энэ онд ойн баяраа тэмдэглэж байгаа. Тухайлбал Rolex брэнд "Sea-Dweller" загварынхаа тавин жилийн ойн баярыг тэмдэглэх үүднээс уг бугуйн цагны шинэчилсэн хувилбарыг танилцууллаа. Тэд мөн "Cellini Moonphase" цуглуулгад багтсан сарны үелэл харуулдаг нэгэн шинэ загвар дэлгэсэн байгаа.
Patek Philippe брэндийн хувьд гэвэл тэд мөн адил "Aquanaut" бугуйн цагныхаа хорин жилийн ойн баярыг тохиолдуулж "Aquanaut Travel Time" гэх цөөн тоогоор үйлдвэрлэгдэх, тусгай загвар гаргасан байна. Энэхүү шинэ загвар нь орон нутгийн цаг ба огноог заахаас гадна, мөн хоёр дах цагийн бүсийг нэмж болох нэмэлт тохиргоотой юм. Түүнээс гадна Patek Philippe-гийн танилцуулсан бас нэгэн "Annual Calendar" эмэгтэй бугуйн цаг нь 1940-1950 онуудыг санагдуулам эртний хуанлигаараа онцгойрчээ.
Харин Graff брэндийн танилцуулсан гол загвар нь "MasterGraff Floral Tourbillon" юм. Бугуйн цагны нүүрэн дээрх гар аргаар хийгдсэн цагаан алт бүхий цэцгэн хээ үнэхээр өвөрмөц харагдаж байлаа.
Эцэст нь de Grisogono брэнд "Luna" нэртэй үнэт эдлэл төрлийн бугуйн цагны цуглуулга дэлгэсэн бөгөөд шинэ загварууд цагаан ба ягаан алтаар хийгдэж, үнэт чулуугаар чимэглэгдсэн харагдлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт