Bvlgari үнэт эдлэлийн шинэ үйлдвэр нээнэ

Хамгийн томыг

Bvlgari-гийн үнэт эдлэлийн ордон шинэхэн үйлдвэрийнхээ барилгын зураг төслийг гаргажээ. Ирэх оны хоёрдугаар сард дэлхийн тэргүүлэх зэрэглэлийн үнэт эдлэлийн үйлдвэр Валенси хотод нээлтээ хийх гэж байна

Шинэ үйлдвэр ашиглалтанд орсноор Bvlgari компани Европ дахь хамгийн том үнэт эдлэл үйлдвэрлэгч болох нь ээ. Энэхүү үйлдвэрийг XIX зуун барилгыг засч шинэчлэх ба Open Project компани гүйцэтгэл дээр нь ажиллах болжээ. Тэд Валенси хотын түүхэн барилгыг 600 м2, орчин үеийн шилэн барилга болгон хувиргах юм. Түүхэн барилгыг зуун дамнасан ордон хэвээр үлдээхийг хүссэн захиалагч тал 300 орчим өөр, өөр чиглэлийн уран бүтээлчид урьж ажиллуулж байгаа аж.

"Шинэ үйлдвэр ашиглалтанд орсноор брэндийн үйл ажиллагааны хүрээ тэлж, зах зээлээс хүртэх үр ашиг тэлнэ" хэмээн Bvlgari компанийн ерөнхий захирал Жан-Кристоф Бабен хэлсэн байна.

Үүнээс гадна Bvlgari орон нутгийн гар урчуудын уламжлалыг хадгалж үлдэхийн тулд залуу мэргэжилтнүүдийг мэргэшүүлэх тал дээр их анхаарч байгаа гэнэ.

Б.Энхжин

2015-12-10, 15:00

  • Зураг: