Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Хонь, арслан, загас болон бусад
Louis Vuitton франц загварын ордны дархнууд зурхайн орд болгонд зориулсан ээмэг бүтээжээ
Цагаан сар, мартын 8 гэх зэрэг хувь хүнд зориулж бэлэг өгөх олон баяр биднийг хүлээж байна. Тиймээс эдгээр гоёмсог, зурхайн орд бүрт зориулсан, брэндийн бэлэг тэмдэг болсон V үсэгтэй загварлаг ээмгийг анхааралдаа аваарай. Бүх ордыг танихад нэлээд амар болов ч, охин болон бумбын орд дээр бага зэрэг бодлогошрох хэрэг гарна. Учир нь бумбын ордын тэмдэг ээмгээс унжиж буй хэд хэдэн гинжээр илэрхийлэгдсэн байгаа. Анхааралтай хүний хувьд тэр нь урсаж буй ус гэдэг нь мэдэгдэх болно. Харин охины ордод зориулсан ээмэг дээр ганцхан V үсэг харагдах бөгөөд тэр нь Virgo гэсэн үгийг илтгэж байгаа юм. Эдгээр шинэ загварууд Fortune Earrings цуглуулгын нэгэн хэсэг болж, LV & ME хэмээн нэрлэгдэж байгаа аж.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт