Geoma Jewelry-гийн өхөөрдөм бугуйвчууд бүх ээжүүдийн хүүхдээсээ хэзээ ч салмааргүй байдаг нандин хүслийг биелүүлж байна
Амьдралын хамгийн чухал бас үнэ цэнэтэй зүйл бол мэдээж хэрэг гэр бүл, үр хүүхэд юм. Яг л ийм уриан доор оросын Geoma Jewelry брэнд ажиллаж байна. Эдгээр гоёмсог "Kids" бугуйвч дээрх охид, хөвгүүдийн дүрс таны хайртай нэгнийг, эсвэл үр хүүхдийг төлөөлж, таны сэтгэлд үргэлж ойр байна. Хамгийн гол нь бугуйвчны дүрснүүдийг гэр бүлд өсөж буй хүүхдийн тоогоор захиалан хийлгэж, дээр нь нэр, төрсөн он сарыг сийлж, мөн тухайн ам бүлд шинэ гишүүн нэмэгдэх бүрд шинэ дүрс бугуйвчдаа нэмэх боломжтой. Түүнчлэн цагаан ба хар алмаз, цэнхэр ба ягаан индранил, бадмаараг зэрэг үнэт чулуунуудаас сонголтоо хийж захиалж болно. Тэгэхээр таны бяцхан үрийг илэрхийлэх зүүлт бүхэлдээ таны уран хийсвэрлэлийн дагуу, бусдаас онцгой болох нь гарцаагүй гэсэн үг.
Kids бугуйвчийг оросын томоохон алдартнууд болох хөтлөгч Тина Канделаки, редактор Светлана Бондарчук, дуучин Полина Гагарина гэх зэрэг хүмүүс зүүх дуртай. Geoma Jewelry-гийн үүсгэн байгуулагч Дарья Пухаева брэндийнхээ амжилтын нууцыг тайлбарлахдаа "Миний хэрэглэгчдийн хувьд алмазны тоо хэмжээ биш, харин сэтгэлийн мэдрэмж илүү чухал байдаг. Манай үнэт эдлэлүүд сүйн болон хуримын ойн баяр, бяцхан шинэ гишүүнээ өлгийдөн авах гээд амьдралын маш чухал үйл явдлуудтай холбоотой юм" гэжээ.
Брэндийн үнэт эдлэлүүд алт, алмаз, индранил, бадмаараг үнэт чулуугаар хийгддэг бөгөөд зөвхөн бугуйвч гэлтгүй, мөн ээмэг, хүзүүний зүүлт, бөгж зэрэг бүтээгдэхүүнээс бүрдсэн өргөн сонголттой аж.
Та ч гэсэн бугуйгаа гэр бүлийн хайрын илэрхийлэл болсон гялалзсан үнэт эдлэлээр гоёхыг, аль эсвэл шинэ жилийн бэлгийн сонголтоо эндээс хийхийг хүсч байвал танд нэгэн таатай мэдээг дуулгая. Тун удахгүй Geoma Jewelry брэнд Монголд, ганцхан өдрийн хугацаатайгаар поп-ап бутик хэлбэрээр хүрэлцэн ирэх гэж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт