Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Yalguun Accessories монгол хатдын зурагтай алчуурын бөгж танилцууллаа
Торгон алчуурыг илүү тансаг харагдуулах арга
Сонгодог загварын торгон алчуур ямар ч хувцаслалтыг илүү хээнцэр болгож, тухайн хүнийг бусдаас ялгаруулж өгөх өвөрмөц элемент болж хувирдаг. Олон төрлөөр зүүж болох универсал байдал, хямд үнэ, аялалд авч явахад тохиромжтой жижиг хэмжээ гээд торгон алчуурын давуу талуудыг дурдвал дуусашгүй урт жагсаалт болох юм. Үүгээр ч зогсохгүй энэхүү аксесуарыг мөн тусгай бөгжний тусламжтайгаар илүү тансаг хэв маягт оруулан зүүх нэгэн загварлаг арга бий. Монголын үндэсний загвартай торгон алчууруудаараа хэрэглэгчдэд танигдаад амжсан Yalguun Accessories брэнд алчуураа бөгжөөр чимэглэх чиг хандлагыг дэлгэрүүлэх зорилгоор нэгэн шинэ бүтээгдэхүүн танилцууллаа.
Монгол хатдын зурагтай, сайжруулсан ган хийцтэй шинэхэн бөгжнүүд нь юуны түрүүнд торгон алчуурыг тогтоож, зүүхэд эвтэйхэн болгоно. Мөн энэ чимэглэл нь хүйтний улиралд хүзүүний зүүлтийг орлуулах чадвартай хээнцэр деталь болж өгөх юм. Алчуурын бөгжийг ашиглах олон арга байгаа бөгөөд хамгийн хялбар нь алчуурын хоёр өнцгийг бөгж рүү шургуулан бөгжөө хүссэнээрээ дээшлүүлж, доошлуулах аргачлал юм. Yalguun Accessories-ийн хамт олон энэхүү бүтээгдэхүүнийг олон хувилбараар гаргасан тул бөгжөө ихэвчлэн зүүдэг алчууруудынхаа өнгөтэй уусган сонгохыг бид зөвлөж байна.
Yalguun Accessories
Утас: 90117575
Хаяг: Зайсан Оргил худалдааны төвийн эсрэг талд байрлах Star Mall-н 2-р давхар; Peace mall худалдааны төвийн 4-p давхар 411 тоот; Улаанбаатар их дэлгүүр B1 давхар
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт