Жижи Хадид Нью-Йорк хотод зориулсан нарны шилний цуглуулга гаргалаа

Загвар өмсөгчийн гурав дах цуглуулга

Загвар өмсөгч Жижи Хадид Vogue Eyewear брэндтэй хамтран нарны шилний гурав дах цуглуулгаа гаргалаа. Энэ удаагийн хавар-зуны цуглуулгыг залуу бүсгүй Нью-Йорк хотод зориулсан бөгөөд өөрийн хамгийн дуртай газрууд болох Lafayette Street, High Line ба Soho дүүргийн нэрэмжит тусгай загварууд гаргажээ.

Цуглуулгад тунгалаг тольтой том хэмжээтэй шил, 1990-ээд оны стильтэй нарийн хүрээтэй шил мөн илүү этгээд загварын футуристик шил багтсан байна. Цуглуулгын сурталчилгааны зургуудыг Жижи өөрийн Instagram хуудаснаа нийтэлсэн бөгөөд зураг авалтад өөрийн биеэр оролцож, зурагчин Инез ван Ламсвеерде ба Винуд Матадин нартай хамтран ажиллажээ.

\

Buro.Mongolia

2019-03-12, 17:08

  • Зураг: