Загвар | Үнэт эдлэл & Аксесуар
Жонни Депп, Дуа Липа нарын дурладаг үнэт эдлэлийн Stephen Webster брэнд Монголд
Гайхалтай хийц, загвартай үнэт эдлэлүүд
Нүд гялбам тод өнгө, өндөр ур чадвар шаардсан нарийн зүсэлт, анх хараад л сэтгэлд хоногших хүчирхэг гоо зүй бол Их Британийн үнэт эдлэлийн Stephen Webster брэндийг тодорхойлох гол шинжүүд юм. Үүсгэн байгуулагдаад удаагүй байхдаа дизайнер Стивен Уэбстерийн урласан бөгжийг алдарт дуучин Мадонна "The Next Big Thing" киноныхоо нээлтэд зүүснээр энэхүү ордны нэр дэлхий дахинд танигдаж эхэлсэн билээ. Тухайн үед гоёл, чимэглэлийн нэр хүндтэй сэтгүүлчдийн нэг Марион Фазл Stephen Webster-ын үнэт эдлэлийг "тогтсон хэв маягаас тэс өөр, илүү том, илүү хүчирхэг" хэмээн дүрсэлсэн бөгөөд өндөр эрэлттэй байсан минималист чиг хандлагад хувьсал авчирч чадсан гэж дүгнэсэн байдаг.
Одоо Stephen Webster нь Кристина Агилера, Кейт Мосс, Жонни Депп, Женнифер Лопес, Pink зэрэг дурдаж баршгүй их алдартнуудаас бүрдсэн үнэнч хэрэглэгчидтэй болоод байна. Тэд хамгийн сүүлд л гэхэд Mеган Фокс болон Machine Gun Kelly нарын сүйн бөгжийг гардан урласан билээ. Түүнчлэн уг брэнд нь дан ганц гаднах гоо зүйдээ анхаараад өнгөрөлгүй тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд байгальд ээлтэй цуглуулга гаргадаг салбарынхаа цөөн хэдэн компаниудын нэгт багтдаг юм.
Үүсгэн байгуулагч Стивен Уэбстер дуу, хөгжим, дүрслэх урлаг, кино, шүлэг зэрэг сэтгэлийг нь хөдөлгөдөг бүх зүйлээс сэдэл авч цуглуулгаа урладаг. Түүний загваруудыг анх харахад орчин үеийн атлаа Их Британийн уламжлалт хээнцэр өнгө аяс мэдрэгдэх бөгөөд үнэт эдлэлүүд нь илүү тод байж, илүү их гялалздаг билээ. Энэ нь брэндийн дээд зэрэглэлийн түүхий эд ашигладгаас гадна тэдний нэрийн хуудас болсон Crystal Haze гар урлалын аргачлалыг хэрэгжүүлдэгтэй холбоотой юм. Crystal Haze аргачлал нь үнэт эдлэлд орох үндсэн чулууны дээр байгалийн тунгалаг кварц чулууг давхарлах үйл явцаар тайлбарлагддаг юм. Ингэснээр кварц чулуу нь яг л томруулагч шилний адилаар үндсэн чулууны өнгийг тодруулан харагдуулдаг байна.
Стивен Уэбстер өвөрмөц арга барилынхаа ачаар салбарынхаа хамгийн нэр хүндтэй шагналуудыг хүртэж, өндрөөр үнэлэгдээд байгаа юм. Тухайлбал, тэрээр салбартаа оруулсан хөдөлмөрийнхөө гавъяагаар Уэльсийн хунтайжийн нэрэмжит шагналыг хүртэж, 13 дах GEM Awards наадмаас шилдэг гоёл чимэглэлийн дизайнераар өргөмжлөгдөн, улмаар 2018 онд Кутюр дизайн шагнал гардуулах ёслолын “Шилдэг инновац” төрөлд ялалт байгуулсан амжилтуудыг гаргасан юм.
Stephen Webster брэнд одоогоор нүүрстөрөгчийн хийн ялгаруулалтын саармаг ангилалд багтдаг бөгөөд 2030 он гэхэд уг үзүүлэлтийг цэвэр тэг болгон бууруулах зорилго тавин ажиллаж байна.
Найдвартай түүхий эд
“Дагаж биш тэргүүлж” явна уриатай тус брэнд нь Fairtrade gold license буюу ажилчдын аюулгүй байдлыг хангасан орчинд, байгальд аль болох хор хөнөөлгүй замаар олборлосон алт ашигладгийг батлах гэрчилгээг хүртсэн анхны үнэт эдлэлийн компани гэсэн хүндтэй гуншинтай билээ. Түүнчлэн тэд 100% дахин боловсруулсан алт, мөнгө хэрэглэхээс гадна хүнлэг аргаар олборлож, олсон орлогоо терроризмыг санхүүжүүлэхэд ашиглаагүй болохыг батлах зөвхөн “conflict-free” ангилалд багтсан очир эрдэнэ ашигладгаараа бахархдаг. Үүгээр ч зогсохгүй Stephen Webster нь ханган нийлүүлэгчдэдээ өөрсдийн тогтоосон Нийгэм, байгаль орчны ёс зүйн дүрмийг дагаж мөрдөх шаардлагыг тавьдаг байна.
Хуванцрын хэрэглээгээ таная!
Тэд 2018 онд хуванцар соруулын хэрэглээг халах зорилготой “The Last Straw” аяны хүрээнд гар аргаар хийсэн 925 сорьцтой мөнгөн соруулын цуглуулга гаргаж, олсон орлогынхоо 10%-г далай тэнгисийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж буй байгууллагуудад хандивлажээ.
Шинээр авахаасаа өмнө сэргээн засварла
Stephen Webster өөрсдийн баримталдаг “ямагт шинэ үнэт эдлэл худалдаж авах албагүй” гэсэн үзэл санаанаасаа улбаалан Reset нэртэй санаачилгыг нэвтрүүлсэн билээ. Reset нь хэрэглэгчдэд хуучирсан гэж үзсэн үнэт эдлэлээ сонирхолдоо нийцсэн, орчин үеийн загвартай болгон шинэчлэх боломжийг олгож байна.
Fly By Night
Энэ бол нарийн, төвөгтэй хийц бүхий эрвээхийн хэлбэртэй гэрэлт чимэд чулуун цуглуулга билээ. Эдгээр үнэд эдлэлүүдийг мөн л Crystal Haze аргачлалд суурилан урлажээ.
Astro Balls
Astro Balls цуглуулгаас сүүлийн үед маш өндөр эрэлттэй байгаа загвар буюу зурхайн ордуудыг илтгэсэн хүзүүний зүүлтүүдийг олох боломжтой. Тэр ч бүү хэл Stephen Webster брэнд нь маргаан дагуулаад байсан 13 дах “Ophiuchus” ордыг могойгоор дамжуулан дүрсэлж цуглуулгадаа багтаажээ.
Astro Balls цуглуулгаас сүүлийн үед маш өндөр эрэлттэй байгаа загвар буюу зурхайн ордуудыг илтгэсэн хүзүүний зүүлтүүдийг олох боломжтой. Тэр ч бүү хэл Stephen Webster брэнд нь маргаан дагуулаад байсан 13 дах “Ophiuchus” ордыг могойгоор дамжуулан дүрсэлж цуглуулгадаа багтаажээ.
Dynamite
Геометрийн дүрсүүд, тэгш бус хэм болон хурц өнцөг бол энэхүү очир эрдэнээр хийгдсэн цуглуулгыг илтгэх онцлог чанар нь юм. Dynamite цуглуулга эрч хүч, урам зоригтой хүн бүрийн хүсэлд нийцэх болно.
CH2
Энэ бол Crystal Haze гар урлалын аргачлалыг нэвтрүүлсний 25 жилийн ойг тэмдэглэн гаргасан цуглуулга юм. CH2-т илүү олон өнгөний сонголт бүхий шулуун зураас, багет хэлбэрийн зүсэлттэй дур булаам үнэт эдлэлүүд багтжээ.
Энэ бол Crystal Haze гар урлалын аргачлалыг нэвтрүүлсний 25 жилийн ойг тэмдэглэн гаргасан цуглуулга юм. CH2-т илүү олон өнгөний сонголт бүхий шулуун зураас, багет хэлбэрийн зүсэлттэй дур булаам үнэт эдлэлүүд багтжээ.
Зөвхөн үнэт эдлэлээр ч зогсохгүй
Stephen Webster брэнд нь үнэт эдлэлээс гадна тансаг зэрэглэлийн гэр ахуйн хэрэгслүүд санал болгодог юм. Эндээс та зөвхөн онцгой зочид айлчлан ирсэн үед гаргаж, бусад үедээ нандигнан хадгалах хутга, таваг, аяга, хундаганы иж бүрдэл болон бусад хэрэгслүүдийг олох боломжтой.
Вэбсайт: stephenwebster.com
Утас: 75004375, 99164375
Facebook: malaika__jewellery
Instagram: malaika__jewellery
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт