Angelina Voloshina энэ намар-өвлийн онцлох гутлуудыг харуулсан зураг авалт хийлээ

Нора Дагва ба Б.Цэрэндолгор нарын хамтаар

Түрийтэй гутлын улирал албан ёсоор эхэлсэн гэдгийг сүүлийн өдрүүдийн эрс хүйтэрсэн цаг агаар бидэнд сануулж байна. Ерөнхийдөө 2017 оныг дизайнерууд бүхэлдээ түрийтэй гутлын жилээр өргөмжилж, төрөл бүрийн дизайн ба материалтай хувилбарууд санал болгож, энэ нь бүсгүй бүрийн шүүгээнд зайлшгүй байх ёстой загвар гэдгийг нэг биш удаа онцолсон байгаа. Тэр дундаа Оросын залуу дизайнер Анжелина Волошинагийн үүсгэн байгуулсан Angelina Voloshina гутлын брэнд үргэлж цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах дуртай, дэгжин бүсгүйчүүддээ зориулж энэ улирлын онцлох загваруудаа танилцуулаад байна.

Загвар өмсөгч Нора Дагва ба Б.Цэрэндолгор нарын оролцсон тус брэндийн шинэхэн зураг авалтаас өвдөг давсан түрий, шөвгөр хоншоор, илгэн материал, тод өнгө, хөлд эвтэйхэн өсгий гэх зэрэг намар-өвлийн гол чиг хандлагуудыг олж харах боломжтой. Сүүлийн хоёр жил загварын ертөнцөд ноёрхсон өвдөг давсан түрийтэй гутлын тренд ойрын хугацаанд намжих хандлагагүй байна. Зоригтой бүсгүйчүүдэд зориулсан энэ загварыг дизайнерууд улирал ирэх тусам улам бүр анхаарал татам болгож, тод өнгө, санаанд оромгүй хээ, угалз болон хамгийн өвөрмөц материалуудаар урлах болсон. Angelina Voloshina-гийн намрын цуглуулгад энэ бүх чиг хандлагууд шингэснээс гадна мөн хэд, хэдэн сонирхолтой загварууд үзэгдлээ. Тухайлбал 1970-аад оны богемийн хэв маяг бүхий цацагтай детальтай сул түрийтэй гутал, мөн романтик аястай богино түрийтэй загвар зэрэг нь олон төрлийн төрх бүрдүүлж, өдөр бүр өвөрмөц харагдах дуртай бүсгүйчүүдэд таалагдах биз ээ.

2013 онд үүсгэн байгуулагдсан Angelina Voloshina брэнд нь богино хугацаанд олон улсад танигдаж, Монголд жил гаруйн өмнөөс эхлэн албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Загварлаг гутал гэдэг нь зөвхөн гоё, сайхан дизайнтай төдийгүй мөн хөлд эвтэйхэн байх учиртай гэх үзэл бодол баримталдаг энэхүү брэнд нь өнөөдөр Улаанбаатар хотын бүсгүйчүүдийн зорчих дуртай гол бутикуудын нэг болжээ.

Angelina Voloshina Mongolia

Утас: 77007751
Хаяг:

  • Улаанбаатар их дэлгүүрийн 5 давxар;
  • Гранд плаза 3 давхар;
  • Хүүхдийн 100 Платинум төв

Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

 

Ө.Тодгэрэл

2017-10-28, 11:00