Зэрлэг ба догшин хэмээн тодорхойлогддог энэ наадам хэрхэн болж өнгөрсөн бэ?
АНУ-ын Невада мужийн Блэк Рок элсэн цөлд 2018 оны наймдугаар сарын 25-ноос есдүгээр сарын 3 хүртэл Burning Man наадам зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Дэлхийн өнцөг бүрээс 70,000 гаруй хүн цугларсан энэхүү арга хэмжээ нь этгээд өмсгөлүүд, гайхалтай инсталляцууд, гэнэтийн үзүүлбэрүүд, хөгжмийн тоглолтууд гээд үзэж харах зүйлсээр баялаг, уйдах зав гарахааргүй галзуу болж өнгөрчээ. Энэ жилийн наадам "Би Робот" гэх сэдэв доор зохион байгуулагдсан тул элсэн цөлд сүндэрлэсэн нүсэр том инсталляцууд футуристик уур амьсгал бүрдүүлж байлаа. Харин хүрэлцэн ирсэн зочдын хувьд Хайди Клум, Алессандра Амбросио, Нина Добрев зэрэг алдартай бүсгүйчүүд цанын шил, бандана, том хэмжээ бүхий мөнгөлөг үнэт эдлэл ба галбир тодотгосон этгээд хувцсаар гоёжээ.
Burning Man наадмын гайхамшгийг бүрэн дүүрэн ойлгохын тулд биечлэн оролцож, нүдээрээ харах шаардлагатай хэдий ч бид арга хэмжээний эргэн тойрон дахь шилдэг Instagram зургуудыг цуглуулан та бүхэнд ерөнхий уур амьсгалыг дамжуулахаар зорилоо.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт