Burberry, 2018 оны хоёрдугаар сарын цуглуулга
Кристофер Бейли салах ёс гүйцэтгэлээ
Burberry-гийн бүтээлч захирлаар 17 жил ажилласан Кристофер Бейли брэндэд зориулсан үдэлтийн цуглуулгаа танилцууллаа. Энэхүү цуглуулга дизайнерын хувьд өөрийн карьер дахь хамгийн хувийн чанартай нь болсон байна. Бейли энд өөрийн залуу насныхаа галзуу үеийг илтгэсэн 1980 ба 1990-ээд онуудыг дурсаж, дизайнер гэдгээ ухаарсан мөчөө тодотгон, хувь хүн болон карьерын талбар дээр хэрхэн хөгжсөнөө харуулжээ. Тэрээр цуглуулгыг "Цаг хугацаа" хэмээн нэрлэсэн нь ийм л учиртай юм. Дизайнерын хэлж буйгаар тэрээр мөн Их Британийн алдарт Burberry брэндийн өнгөрсөн, одоо ба ирээдүйг эргэцүүлэхийг хүсчээ. Үүнээс гадна цуглуулгад ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөний бэлгэ тэмдэг болсон солонгын зураглалтай нөмрөг, бомбер хүрэм ба аксесуарууд багтсан байлаа. Цуглуулгын борлуулалтаас олсон нийт орлогын зарим хэсэг нь ЛГБТ нийгэмлэгийн дэмжлэгт зориулагдах юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт