Buro 24/7 тойм: Boss, pre-fall 2016

Хэрэгтэй бүхэн

Энэ удаагийн pre-fall цуглуулгад Жейсон Ву орчин үеийн эмэгтэй хүнд шаардлагатай бүхнийг танилцууллаа. Тэр илүү дутуу зүйлгүй, яг л хэрэг болох загварууд оруулжээ

"Ямар ч илүү чимээ агуулаагүй, шинэ сонгодог хэв маягийг харуулсан цуглуулга" хэмээн Boss, pre-fall 2016-гийн албан ёсны хэвлэлийн мэдэгдэлд бичжээ. Үнэхээр л цуглуулга амласандаа хүрч чаджээ. А дүрстэй, цайвар ягаан өнгийн, өвдөг хүрсэн урттай смокинг хүрэм, цэцгэн хээтэй энгийн даашинз, цэмцгэр хослол, эрвээхий зангиагаар чимэглэгдсэн даруухан цамц, мөн мэдээж хэрэг энэ улирлын "must-have" буюу хоолойтой цамц зэрэг загварууд эмэгтэй хүнд хамгийн их хэрэг болдог хувцаснууд биш гэж үү? Цуглуулга өөлөх зүйлгүй цэмцгэр загваруудаас бүрдсэн хэдий ч ганц хоёр нүд сэргэм, өвөрмөц элементүүд орсон бол илүү сонирхолтой байх байсан болов уу гэж бодогдлоо.

Ө.Тодгэрэл

2016-01-11, 08:00

  • Зураг: