Buro 24/7 тойм: Givenchy, pre-fall 2016

Логик үргэлжлэл

Рикардо Тиши биднийг шинэ цуглуулга болгоноороо гайхшруулж чаддаг хэдий ч энэ удаад харин хавар-зуны цуглуулгатайгаа төстэй загварууд бүтээжээ

Өмнөх улирлын цуглуулгад харагдсан торон нэхээстэй топ ба даашинз, пижам загварын хослол, халат санагдуулам пальто зэрэг нь шинэ цуглуулгад арай илүү сонгодог эсгүүртэй бөгөөд бараан өнгөтэй болон хувирчээ. Дизайнер энэ удаад ч мөн адил өөртөө үнэнч үлдэж, pre-fall цуглуулгадаа лого, жийнсэн материал, эргэлзээтэй хээ угалз гэх зэрэг сатааруулсан элементүүд огт оруулсангүй. Харин оронд нь тэр цэцгэн хээтэй, биеийн галбир илтгэсэн смокинг хослол, бомбер хүрэм, романтик аястай цамц танилцууллаа.

Ө.Тодгэрэл

2016-01-10, 12:00

  • Зураг: