MM6 Maison Margiela-гийн дизайнерууд pre-fall цуглуулгадаа танхай хүүхдүүдээс эхлээд онц сурлагатан хүртэл бүх л төрлийн сурагчдын хэв маягийг нэгтгэлээ. Тэгэхдээ шууд утгаараа биш л дээ
Бид Tommy Hilfiger-ийн гаргасан сургуулийн сэдэвтэй намрын цуглуулгыг сайн санаж байна. Дизайнер улирал бүр тодорхой нэг сэдэв сонгож, тэрийгээ нэлээд шууд утгаар загварууддаа тусгаж, ихэвчлэн тод өнгө сонгодог билээ. Харин MM6 Maison Margiela хамт олны аргачлал арай өөр. Тэдний танилцуулдаг төрхүүд тийм тод биш ч гэлээ маш бодит мэдрэмж төрүүлдэг юм. MM6-гийн дизайнерууд шинэ цуглуулгадаа танхай хүүхэд, онц сурлагатан мөн хөгжөөн дэмжигч гэх гурван төрлийн сурагчдын хэв маягийг 1990-ээд оны уур амьсгалтайгаар илэрхийлжээ. Цуглуулгад тэр цагт алдрын оргилдоо байсан бомбер хүрмээс гадна шоон хээтэй цамц, лаакан цув, гурвалжин хоншоортой эсвэл өргөн ултай гутал, oversized хослол, мөн гинж багтсан харагдана.
Загвар өмсөгчдийн үс засалт хүртэл 1990-ээд оны хэв маягтай зохицож байлаа. Стилистууд охидын үсийг багц багцаар нь нүүрний урдуур унжуулж, жинхэнэ сургуулийн танхай сурагчдын дүрийг гаргажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт