Buro 24/7 тойм: Rag & Bone, pre-fall 2016

Амралт

Өдөр тутмын хувцасны мастерууд болох Маркус Уэйнрайт, Дэвид Невилл нар хаврын өмнөх цуглуулгаа танилцууллаа. Энэ удаагийн цуглуулга маш энгийн, илүү, тод зүйлгүй болжээ

Уэйнрайт, Невилл нар гудамжны загвартай хувцас урладаг ч уламжлал болсон суурь зүйлс дээр зоригтой туршилт хийдэг. Савхин өмд, бомбер хүрэм, спорт өмд зэрэг хувцаснуудад сонирхолтой деталь оруулснаар тэд хэзээ ч уйтгартай санагддаггүй. Гэвч энэ удаад Rag & Bone брэндийн дизайнерууд цуглуулгаа маш энгийн зүйлсээр бүрдүүлэхээр шийдсэн байна. Шинэ цуглуулгад тод өнгө, хээ зэрэг нэмэлт зүйл орсонгүй. Эмжээртэй спорт өмд, нарийн судалтай цамц, трапец хэлбэрийн юбка, хэрээстэй хүрэм, бомбер хүрэм, мөргүй цамц, сагсчдын өмсгөл мэт харагдах футболк энэ удаагийн цуглуулгыг бүрдүүлжээ.

Эдгээр зүйлс хэдхэн минутын дотор хувцаслах дуртай хүмүүсийн хүсэлд бүрэн нийцжээ.

Б.Амина

2015-12-18, 13:00

  • Зураг: