Магадгүй маркийн хамгийн сүүлийн цуглуулга
Энэ оны аравдугаар сарын сүүлээр Францын Sonia Rykiel загварын ордон өөрийн салбар брэнд болох Sonia by Sonia Rykiel болон хүүхдийн хувцасны шугамаа хаахаар шийдсэнээ мэдэгдсэн. Ордны эдгээр салбарууд удаан хугацааны турш орлого багатай ажиллаж, компанид алданги авчирч байсантай холбогдуулан ийм шийдвэр гарсан аж. Үүний хажуугаар компанийн удирдлага мөн хүний нөөцөд цомхотгол хийж, үндсэн цуглуулгынхаа үнийг буруулахаар болсон байна. Тэгэхээр дээр дурдсан салбар брэндүүдийн үйл ажиллагаа 2017 оны сүүл гэхэд бүр мөсөн зогсох юм.
Ингээд бид магадгүй Sonia by Sonia Rykiel маркийн хамгийн сүүлийн цуглуулгын каталогийг та бүхэнд дэлгэж байна. Дөрвөлжин хээ ба тод өнгөнүүд давамгайлсан өдөр тутмын загварууд ерөнхийдөө нэлээд залуу стильтэй, франц уур амьсгалтай болжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт