Бюро 24/7 тойм: Alexander McQueen, resort 2018

Английн баялгийг харуулсан загварууд

Resort 2018 улирлын шинэ цуглуулгад дизайнер Сара Бертон дахин нэг удаа Их Британийн ахуйн амьдралаас бүтээлч санаа авч, Английн түүхэн баялгийг харуулсан загварууд гаргалаа. Тэрээр англи гэр бүлийн уламжлалууд болон эртний байшингуудын архитектурыг хувцаснууддаа шингээснээр цэцгэн хээтэй тренч цув, ромбо хэлбэрийн хээтэй свитер цамц, сонгодог эсгүүртэй хуучинсаг загварын пиджак болон том хэмжээтэй чулуунуудаас бүтсэн гоёл чимэглэлүүд урлажээ. Түүнчлэн англичуудын бас нэгэн алдарт сонирхол болох цэцэрлэгжүүлэлтийн сэдвийн дагуу дизайнер бүхэлдээ цэгэн хатгамлаар бүрхэгдсэн гоёмсог даашинзууд цуглуулгадаа оруулсан байлаа.

Buro.Mongolia

2017-11-16, 16:00