Демна Гвасалия Balenciaga ордны архивыг сэргээж байна
Balenciaga-д зориулсан намар-өвөл 2017 цуглуулгад Демна Гвасалия өмнөх улиралд гүйцэтгэсэн нийгмийн ажиглалт биш, харин хувцасны дизайн дээр гол анхаарлаа хандууллаа. Дизайнер өөрийн дуртай 1980-аад оны этгээд соёл, найруулагч Майкл Николсын "Working Girl" киноны уур амьсгалтай oversize эсгүүр ба дөрвөлжин хээтэй хувцаснуудыг цуглуулгын үндсэн суурь болгохын хажуугаар мөн тэгш бус хэмтэй загваруудыг онцоллоо. Тэр мөн Balenciaga ордны архивыг сэргээж, төрөл бүрийн материалыг гэнэтийн байдлаар хооронд нь хослуулсан харагдлаа.
Шинэ цуглуулга дахь гялтганасан савхиар хийгдсэн мөнгөлөг ба хар өнгийн юбканууд ташуу хээтэй байж, гадуур хувцасны цахилгаанууд зүүн тал руугаа шилжиж, харин сонгодог өндөр өсгийтүүд сунадаг материалаар хийгдсэн байлаа. Ихэнх загваруудаас Гвасалиягийн бэлгэ тэмдэг болсон этгээд хэв маяг илт ажиглагдах болно. Аварга том хэмжээтэй гар цүнх, неон өнгөтэй хувцаснууд ба легинс маягийн түрийтэй гуталнуудыг түүнээс өөр хэн ингэж урлах билээ дээ.
Үндсэн элементүүд: Тэгш бус хэмтэй пальто, пиджак, өдөн куртка ба юбка, oversize загварын ноосон цамц, неон өнгөтэй легинс маягийн түрийтэй гутал.
Үс засалт ба нүүр будалт: Задгай тавьсан эсвэл неон боолтоор боосон замбараагүй үс, огтхон ч будаг хүргээгүй нүүр.
Үндсэн өнгөнүүд: Оффисын саарал ба цайвар шар, неон шар ба ногоон, нил ягаан, улаан.
Стилистик аргачлалууд: Тэгш бус хэм, олон төрлийн материалыг нэг төрхөд хослуулах аргачлал.
Аксесуар: Аварга том гар цүнх, бугуйвч ба хүзүүний зүүлт болгон ашигласан торгон алчуур, нарийн хүрээтэй нарны шил.
Бүтээлч санааны эх үүсвэр: Balenciaga ордны архив, цагдаагийн хуяг, Майкл Николсын "Working Girl" кино, 1988 он, барилгын төмөр тогтоц.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт