Carolina Herrera брэндийн үүсгэн байгуулагч Каролина Эррера бүтээлч захирлын суудлаа орхиж түүний оронд Венесуэл гаралтай дизайнер Уэс Гордон томилогдсон билээ. Дизайнер Уэс Гордон өнгөрсөн дөрөвдүгээр сард Carolina Herrera брэндэд зориулсан анхны хуримын цуглуулгаа танилцуулсан бол 2019 оны аяллын цуглуулгын зургууд өчигдөр цацагдлаа. Уэс Гордон уг цуглуулгыг бүтээхдээ зөөлөн өнгөнүүд, романтик силуэт, сонирхолтой эсгүүр, эмэгтэйлэг хээг нэг дор шингээн брэндийн бэлэг тэмдэг болсон элементүүдийг ч орхигдуулсангүй. Тухайлбал дизайнер бөмбөлгөн хээг романтик загварын даашинзад оруулж, мөн солонгон өнгөөр үслэг хүрэм бүтээжээ.
Уэс Гордон WWD сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Аяллын цуглуулгаа бүтээхдээ элсэн цөл дахь гольфын талбай болон китч маягийн ханын цаасыг модерн архитектуртай хослуулбал ямар байх тухай төсөөлж бүтээлээ. Эдгээр зүйлс тэс өөр ч, хоорондоо нэгдвэл үзэсгэлэнтэй байдлыг бий болгох байх" хэмээжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт