Шинэ дизайнер Мария Грация Кьюригийн удирдлага доорх pre-fall 2017 цуглуулга маш баялаг, өргөн хүрээний сэдэвтэй болсон харагдана. Лам гөрөөс, сарлаг, хонины ноос гэх зэрэг төрөл бүрийн үслэг эдлэл, савхин материалаар хийгдсэн цацаг, торон нэхээс, хуниас ба нөхөөс гэх зэрэг деталиуд, мөн хагас гэрэлтэх материал, жийнс ба гутал дээрх хатгамал зэрэг нь цуглуулгын загвар бүрийг өвөрмөц, сонирхолтой болгож байлаа. Мария Dior брэндийн уламжлалт хэв маягийг баримтлах биш, харин өөрийн өмнөх ажлын байр болох Valentino-г санагдуулам хагас гэрэлтэх даашинз, урт юбка ба цэцгэн хээг онцлон ажиллаж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт