Бюро 24/7 тойм: Fendi, resort 2018

Загварын ордон шинэ мянганыхны анхаарлыг татахыг хүсэж байна

Дизайнер Карл Лагерфельд Fendi загварын ордонг удирдаад 52 жил өнгөрчээ. Урт удаан хугацаа өнгөрсөн ч алдарт дизайнерын бүтээлч санаанууд ар араасаа ундарсан хэвээр байна. Тэрээр resort 2018 улиралд зориулж зөөлөн ягаан өнгийн (millennial pink) хослол, байгалийн үслэг эдлэлээр хийгдсэн халат маягийн пальто, юүдэнтэй цамц ба оймстой давхарлан өмссөн туфль танилцуулж, үүгээрээ шинэ мянганыхны анхаарлыг татахыг хүслээ. Ингээд харахад Fendi брэнд жил ирэх тусам илүү залуу уур амьсгалтай болж, хуучинсаг үзлээ ардаа орхиж байна.

Buro.Mongolia

2017-05-28, 11:00

  • Зураг: