Бюро 24/7 тойм: Gucci, resort 2018

Сэргэн мандалтын үе ба “old school” хэв маягийн хослол

Gucci брэндийн 2018 оны аяллын цуглуулга нийт 116 төрх бүхий тус бүрдээ бие даасан загваруудаас бүрдлээ. Загвар бүр өөрийн гэсэн өвөрмөц уур амьсгалтай байсан нь үнэхээр гайхалтай. Зөвхөн Алессандро Микеле л ийм зэргийн баялаг цуглуулга гаргаж чадах мэт санагдана. Гэхдээ загваруудыг хооронд нь нэгтгэж байсан цуглуулгын үндсэн санаа эртний сэргэн мандалтын үед оршиж байлаа. Энэхүү сэдвийг брэнд хэд, хэдэн улирал дарааллан хөндөж байгаа ч энэ удаад загварууд гоо зүйн дээд цэгтээ хүрсэн харагдлаа. Палаццо Питти ордонд зохион байгуулагдсан загварын шоу дээрх ихэнх төрхүүд Боттичелли, Пьеро делла Франческа ба Лукас Кранах гэх алдарт зураачдын уран бүтээлүүдийг санагдуулж байлаа.

Түүхэн сэдэв хөндөхөөс гадна Алессандро Микеле мөн сүүлийн үед хэрэгжүүлж буй дээд зэрэглэлийн ба гудамжны хувцсыг хооронд нь хослуулах санааг шинэ цуглуулгад үргэлжлүүллээ. Энэ нь цуглуулга дахь «Guccify yourself», «Guccification» гэх зэрэг энгэр дээрээ бичигтэй футболкууд болон 1980-аад оны хип-хоп нийгэмлэгийг санагдуулам бомбер хүрмээр илэрлээ.



Үндсэн элементүүд: газар хүрсэн урттай даашинз, баялаг хээтэй гурван хэсгээс бүрдсэн хослол, үслэг хүрэм, бомбер, алтлаг хүрэм, энгэр дээрээ бичигтэй футболка

Үс засалт ба нүүр будалт: цайруулсан хөмсөг, алтлаг нүдний тень, өнгөгүй уруул

Үндсэн өнгөнүүд: алтан шар, улаан, нил ягаан, тод хээ

Стилистик аргачлал: Хэтрүүлэгтэй загварчлал, маш их хэмжээний гоёл чимэглэлийг спорт хувцастай хослуулах аргачлал

Аксесуар: Алтан шаахай, лофер, бүсэлхий дээр тогтдог спорт цүнх, алтлаг өнгийн толгойн чимэглэл, цайвар линзтэй нарны шил

Бүтээлч санааны эх үүсвэр: Сэргэн мандалтын үе, 1980-аад оны хип-хоп хэв маягтай дизайнер Дэйпер Дэн, эртний Грек

Buro.Mongolia

2017-05-31, 12:00

  • Зураг: