Эмэгтэйлэг байдлын хүч чадал
Michael Kors Collection цувралын намар-өвлийн цуглуулгын үндсэн сэдвээр хүч чадал ба сэтгэл булаам зан чанар тодорсон байна. Өргөн мөртэй хүрэм ба пальто, брюк өмдтэй хослол, бэлхүүс тодотгосон эсгүүр, мөр ил гарсан элемент, үслэг эдлэл, ирвэсний хээ зэрэг нь Michael Kors брэндийн нэгэн зэрэг хүчирхэг, тансаг бас тачаангуй бүсгүйг төлөөлж байлаа. Дизайнер түүнчлэн цуглуулгадаа өдөр тутмын энгийн элементүүдийг шинэлэг байдлаар танилцуулсан харагдлаа. Тухайлбал сонгодог хэв маягийн цайвар шар өнгөтэй пальто ханцуйтай нөмрөг болон хувирч, зарим тохиолдолд бүр огтхон ч ханцуйгүй урт хантааз мэт харагдаж байв.
Дөнгөж өчигдөр загварын тайз дээр гарсан шинэхэн хувцаснуудыг брэндийн албан ёсны сайт болон Мэдисон өргөн чөлөө дэх салбар дэлгүүрээс худалдан авах боломжтой байна.
Загвар өмсөгчдийн бүрэлдэхүүн: Эди Кэмпбелл, Жоан Смоллс ба Эшли Грэм
Үндсэн элементүүд: Цайвар шар өнгийн пальто, үслэг хүрэм, савхин пальто, хослол, цацагтай даашинз, ирвэсний хээ
Үс засалт ба нүүр будалт: Задгай тавин чихнийхээ араар хийсэн үс, гэрэлтсэн арьс
Үндсэн өнгөнүүд: Саарал, цайвар шар, хар, хүрэн улаан, хаки ногоон, алтлаг шар
Стилистик аргачлал: Пальто ба үслэг хүрэмний гадуур зүүсэн бэлхүүс тодотгох өргөн бүс, гуталтай хослох гар цүнх, нэг өнгийн төрх
Аксесуар: Илгэн гутал, төрөл бүрийн гар цүнх, ханцуй мэт загвартай хүзүүний ноосон ороолт, урт бээлий, том хэмжээтэй цагирган ээмэг
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт